Rokit Bay-д зaгнуулcaн Аглуу сэтгэгдэлээ ycтгaжээ

Х Түц продакшнаас өрх тусгаарлаж, Аглуу энтертайнтмент байгуулан тайз, дэлгэцийн уран бүтээл туурвиж яваа гавьяат жүжигчин Аглуу оюуны өмчийн зөвшөөрөл авалгүй нэгэн бүтээл хийжээ. Хип хоп урлагт өөрийн хэв маяг, донжоороо өвөрмөц дүр төрх бүрдүүлж, байр сууриа ч тогтоогоод авсан Rokitbay өөрийнх нь бүтээлийг ашигласан Аглууд үгээ дамжуулаад авчээ.

Тэрбээр Онцц Дүмд гэх насан хүрэгчдэд зориулсан анимейшн бүтээж, чамгүй олон хандалт авч чадсан.

Өдгөө Fragile нэртэй видео тоглоом хүртэл бүтээж, олон улсад гаргаж чадсан тун ч амжилттай яваа. Харин түүний бүтээсэн Онцц Дүмд хүүхэлдэйн киног жүжигчин Аглуу зөвшөөрөл авалгүй уран бүтээлдээ ашиглажээ. Тун удахгүй iptv-ээр цацагдана хэмээн зургаа оруулсан даруйд Rokitbay Уул нь миний зохиосон дүрүүд юмсан. Та ингэж дураараа, зөвшөөрөл авалгүй ашиглаж болж байгаа юм уу хэмээн коммент бичжээ.

Үүний хариуд Аглуу гавьяат гэмшив үү, Rokitbay-тэй учраа ололцох гэв үү хийсэн постоо тэр даруй ycтгaв. Албан ёсны зөвшөөрөл авсан бол зохиосон хүн нь сэтгэгдэл бичиж орж ирэхгүй л байлтай. Гавьяат маань оюуны өмчийн зөвшөөрлөө аваа болов уу, яагаа бол.

error: Content is protected !!