Жүжигчин А.Гэрэлцэцэгийн нууц нөхөр ил болжээ

Маск продакшны нүүр царай болсон эмэгтэй жүжигчдийн нэг А.Гэрэлцэцэг энэ жил 40 нас  хүрч байгаа. Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн гэх мэдээлэл тарснаас гадна түүний нөхөр ч нууц ноётон байсаар өдийг хүрсэн.

Хэвлэлээр түүний нөхрийн талаар Хан Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын албан тушаалтан гэхээс өөр тодорхой мэдээлэл гардаггүй байсан ч саяхнаас түүний хайрт ил болжээ. Жүжигчин бүсгүйн хань болсон түүнийг Г.Батсайхан гэх эр тодорчээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчоор ажилладаг нэгэн аж.

Түүнээс гадна жүжигчин бүсгүйн нөхрийн намтар ч цахим орчинд ил болжээ. Батсайхан нь Гаалийн Ерөнхий Газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, BG Констракшин ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд 2016 оноос ДИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч, ДИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа.

Жүжигчин Гэрэлцэцэгийн олны хараанаас удаан хугацаанд нуусан нөхөр нь ил болж, нэлээд дэлгэрэнгүй намтар түүхтэйгээ хэд хэдэн сайтаар таржээ.

error: Content is protected !!