Өнгөрсөн шөнө буюу 2020 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Завхан аймгийн Отгон суманд -49 хэм хүйтэн хоносон байна. Харин нийслэл хот орчмоор -31-33 хэм, Буянт-Ухаа орчмоор -40 хэм хүйтэн хоножээ.
Өнөөдөр ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 31-нээс нутгийн баруун хэсгээр цас орж, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
