2020 онд бүл нэмсэн эрхэмүүд

Шинэ оноо угтахад ганцхан хоног үлджээ. Улиран одож буй 2020 ондоо бүл нэмж, шинэ хүнээ өлгийдөн авсан олны танил эрхэмүүдээс танилцуулья.

Драмын теарын жүжигчин Б.Шинэбаярынх удам залгах хүүгээ өлгийдөн авсан. Түүнийг үзэгчид Аав, Атганд үлдсэн эрдэнэ, Тэрбумын хэрэг зэрэг кинонд тоглосноор нь илүүтэй танина.

Орос улсад жүжигчний мэргэжлийг эзэмшсэн Цэдо буюу Цэрэндолгор анхны үрээ төрүүлсэн. Түүнийг хөгжмийн зохиолч Балхжавын бага хүүг заяаны ханиа болгосноор нь илүү мэдэх биз.

Олноо банш Батаа хэмээн танигдсан Д.Баттөмөрийнх дөрөв дэхь үрээ өлгийдөн авсан билээ. Одонгийн хүүхэд нь хүү гэнэ лээ.

Шарк хатагтай Н.Цэлмүүн бүл нэмээд амжсан. Түүнийг Мак-ын Нямтайширын охин гэдгээр нь хүмүүс андахгүй.

Загвар өмсөгч Ю.Балжидмаа анхны хүүхдээ төрүүлсэн юм. Хүүдээ Аатөр гэх өвөрмөц нэрийг хайрласан.

Жүжигчин Э.Алдар үеийнхэнээсээ оройтож заяаны ханиа олсон гэдэг. Тэрбээр анхны үрээ өлгийдөж аав болсон. Түүнийг 37-р Точка, Байтаг богд гээд олон кинонд тоглосноор нь үзэгчид хэдийн таних болсон.

Солонгон ааштын увдис нэрээрээ олонд алдаршсан нэгэн бол Ананда. Түүнийг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр гэдгээр уншигч та танина. Хосууд Сорголчин нэртэй охиноор бүл нэмж, шинэ оноо угтаж буй билээ. Мөн Болд, Мөнгөнцэцэг нар шинэ хүнээ өлгийдөн аваад удаагүй байгаа юм.

error: Content is protected !!