Дуучин С.Наранд гавьяат өгөх үү

Монголын рок поп урлагт өөрийн содон имиж, өвөрмөц хоолойгоороо онцгойрч чаддаг нэгэн бол С.Наран. Түүнийг төрмөл авьяастай дуучин хэмээн фэнүүд нь магтдаг.

Дуулсан дуу болгон нь ухаарал хайрлаж, хүний сэтгэлийн хөгийг асааж чаддаг. Харин түүний стилийг бүрдүүлэгч нь нүдний шил.

Олон жилийн дараа үзэгчид түүний нүдний шилгүй төрхийг хараад ихэд гайхаширсан. Учир нь харц нь зөөлөн, сайхан нүдтэй гэх магтаалыг харамгүй түүнд хайрласан юм.

Хэдхэн хоногийн өмнө болсон Никитоны тоглолтын үеэр түүнийг гавьяат авах хэдийнээ болчихжээ гэв. МУГЖ цолыг авах болзлыг тэрбээр уг нь аль эрт хангасан боловч одоог хүртэл аваагүй л явна.

Монголын хамгийн хүчирхэг хоолойтой дууч бүсгүй урлагт 25 жил зүтгэж яваа юм. Хил дамнасан уран бүтээлээрээ гайхуулж нэлээд хэдэн орны хэл дээр цомгоо гаргасан хөдөлмөрч эмэгтэйд хэзээ гавьяатыг нь өгөх вэ?

error: Content is protected !!