Зохиолч Х.Болор-Эрдэнэ Хулгай бол манай инээдэм биш эмгэнэл баярын мишээлдээ хавчуулжээ гэв

Зохиолч Х.Болор-Эрдэнэ МҮОНТВ-ийн баярын дугаарыг шүүмжлэв. Тэрбээр Баярын нэвтрүүлэг гээд үзэхээр л заавал нэг хулгайчтай юм байж байх юм.

Хулгайчаас өөр зүйл толгойд нь ордоггүй юм уу? Гадаа хулгайч ирснээс нь цааш үзэх ч хүсэл төрсөнгүй. Гадны юм л хуулцгаана дандаа. Хамаа алга би бичээд өгье л дөө, зохиолыг нь.

Монголчууд л хулгай хийдэг гэж гайхуулж байгаа юм шиг баяраар үзүүлж байгаа сэдэв нь хүртэл энэ. Хулгай бол манай инээдэм биш эмгэнэл юм уг нь. Тэрнийгээ баярын мишээл дээр хүртэл хавчуулж л байдаг. Хуучнаа хаяад шинийг эхэлдэг ганц өдрөө билэг дэмбэрэлгүй ч юм аа даа.

error: Content is protected !!