Жүжигчин Барсаа Нийслэлийн шилдэг уран бүтээлч болов

Өнгөрч буй 2020 онд кино урлагийн салбарт Фантастик продакшний бүтээлүүд шинэ шат тавин чанартай уран бүтээлийг ар араасаа гаргасан.

Тус продакшний бүтээлийн гол чимэг болсон дүрүүдийг бүтээсэн СТА, жүжигчин Б.Барслхавга Нийслэлийн шилдэг ур бүтээлч шагналыг хүртжээ.

2020 онд үзэгчдийн хүртээл болсон 37-р Точка ОАУСК, Буруу өрөг УСК кинонд тоглосон дүрүүд болон Фантастик продакшны хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, түүнийг 2020 оны Нийслэлийн шилдэг уран бүтээлч-р тодруулж, Нийслэлийн шилдэг залуу медалиар шагнасан байна.

Түүнд энэхүү эрхэм шагналыг МҮОНРТ-д болсон Хүүхдийн төлөө фонд арга хэмжээний үеэр гардуулсан байна.

error: Content is protected !!