Crash Landing On You киноны одууд хоорондоо үерхэж байгааг албан ёсоор баталжээ

Жилийн өмнө олон улсын зах зээлд хит болж байсан Өмнөд Солонгосын Crash Landing On You цувралын одууд болох Сон Еэ Жин, Хюн Бин нар өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш дотносон үерхэж байгааг жүжигчдийн харьяалагддаг агентлагууд өчигдөр мэдээлжээ.

Тэдний хайр сэтгэлийн харилцаа цуврал дууссаны дараа эхэлсэн гэж Хюн Биний менежмэнтийг хариуцдаг VAST Entertainment-ийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Хоёр жүжигчний дотно харилцааны тухай цуурхал өмнө нь яригдаж эхэлсэн ба 2019 оны арванхоёрдугаар сард Crash Landing On You телевизийн цуврал цацагдаж эхлэхэд улам гүнзгийрч, бүр хурим хийхээр төлөвлөсөн тухай яригдаж байв.

Сон Еэ Жиний харьяалагддаг агентлаг бас тэдний үерхэл цувралыг дууссанаас хойш нэг сарын дараа эхэлснийг баталжээ.

Хоёр жүжигчин хоёул 1982 онд төрсөн нас чацуутнууд юм.

Хюн Бин анх 2003 онд Nonstop 4 ситком цувралд тоглож, олонд танигдсанаасаа хойш хэд хэдэн уран бүтээлд гол дүр бүтээжээ. Сон Еэ Жин 2002 оны Lover’s Concerto, 2003 оны The Classic бүтээлүүдэд гол дүр бүтээснийхээ дараа Солонгос даяар алдаршсан юм.

Тэдний сүүлд хамтран тоглосон Crash Landing On You цувралд Умард Солонгост болж буй үйл явдлуудын зургийг Монгол улсын нутаг дэвсгэрт авч байжээ.

error: Content is protected !!