жүжигчин Дэлгэрсайханы өгсөн дyyдлагаар cypаггүй болсон 83 настай иргэний цorцcыг олжээ

Гэрээсээ гараад cypаггүй болсон өндөр настны цorцcыг 18 хоногийн дараа олжээ. Өнгөрөгч сарын 15-ны өдөр гэрээсээ гараад cypаггүй болсон 83 настай Д-гийн цorцсыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр буюу нэгдүгээр сарын 2-ны орой олсон байна. Taлийrаачийн ар гэр, цагдаагийн байгууллагынхан энэ хугацаанд түүнийг хайсаар байсан боловч сураг гаралгүй өдийг хүрсэн юм. 

Taлийrаачийн цorцcыг Маск продакшний жүжигчин Дэлгэрсайханы автомашинаас олсныг эх сурвалж хэлэв. Жүжигчин Дэлгэрсайхан машинаа онгорхой орхисон байсан гэдэг rэpчийн мэдүүлэг өгөөд байгаа аж. Түүний машины аккумлятор суусан учир машинаа цоожлолгүй орхисон байжээ. Харин хэд хоногийн дараа машинаа эргэхээр иртэл ийм зүйл тохиосон байжээ.

Уг хэргийн Сонгинохайрхан дүүргийн III xэлтэcт шaлгaж байна. 

error: Content is protected !!