Дуучин М.Мягмар сүүдэр татсан гүн саарал утаанд цонхоо яаж онгойлгох вэ? хэмээн бухимдав

Guys хамтлагийн дуучин М.Мягмар ихээхэн бухимдав. Тэрбээр өчигдөр агаарт гарч хүүхдүүдээ салхилуулсан, буцах замд нам унтаад орой гэртээ ирээд хоолоо идчихээд л эргээд нам унтсан.

Цэвэр агаар хичнээн их дутагдаж хүүхдийн нойр хоолонд нөлөөлдгийг эндээс харж болохоор байна. Хөл хорионы үеэр цэвэр агаарт гарч уушгиа дэмжихийг зөвшөөрмөөр байх юм. Сүүдэр татсан гүн саарал утаатай байхад л өдөрт 2-3 удаа цонхоо онгойлгож агаар сэлгэх хэрэгтэй гээд байдаг.

Тэгсэн мөртлөө утаанаас гарч агаар амьсгалах гэхээр утааны бүсээс гаргахгүй гэх… Ёстой нэг сонин шийдвэр гаргадаг хүмүүс юмаа. Өөрсдөө хүүхэдгүй юм уу эсвэл хотод амьдардаггүй юм уу ойлгох юм алга. Юу ч болоод байгаа юм гэв.

error: Content is protected !!