Амны хаалтаа солихгүй удаан зүүвэл apьсанд xapшил үүсгэнэ

Оросын эмч нар хүйтэнд амны хаалт хэрхэн зөв ашиглах талаарх зөвлөгөө өгчээ. Хүйтний улиралд амны хаалтыг ойр ойрхон сольж, 30 минут тутамд амны хаалтаа түр авч, арьс амьсгалах боломж олгох ёстой гэнэ. Мөн зөвхөн олон хүнтэй газар амны хаалт зүүж, бусад үед цэвэр агаар амьсгалах нь тустай гэдгийг анхааруулсан байна. 

Амны хаалт солихгүй зүүх нь хүлэмж-ийн нөлөөг үүсгэдэг. Амьсгалын хэм болон гадна агаарын хэмийн зөрүүнээс үүдэн конденсат үүссэнээр арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс амны хаалтаа тогтмол солих хэрэгтэй хэмээн анагаах ухааны дэд эрдэмтэн Николай Арсентьев зөвлөснийг РИА Новости дамжуулжээ.

Түүнчлэн хүйтэн үед амны хаалтаа зөвхөн хүмүүс олноор цугларсан газар зүүж, ганцаараа явж байгаа бол амны хаалтаа авах нь зүйтэйг эмч нар сануулсан байна. Эмч нарын өгүүлснээр, хүйтэнд амны хаалттай явахад амнаас гарсан уур амны хаалтыг чийгтэй болгож, улмаар гадаах хүйтэн агаарт хөрж, чийгтэй хүйтэн амны хаалттай явснаар ханиад томуу тусах магадлал өндөр гэнэ. 

Мөн олон удаа ашиглах амны хаалтыг зайлшгүй угаах ёстой бөгөөд саван, угаалгын нунтаг, тэр бүү хэл аяга таваг угаагч зэрэг ямар ч төрлийн угаах бодисоор амны хаалт угааж болох аж. Үүний дараа амны хаалтаа индүүдэж ашиглахыг эмч нар зөвлөжээ. 

error: Content is protected !!