Хоолойгоороо үзэгчдээ татсан Алимаа гэж хэн бэ

Alimaa’s movie guide-ын Алимаа буюу П.Хишигбуяныг залуус андахгүй танина. Тэрбээр санамсаргүй нэг бичлэг хийж фэйсбүүкт оруултал тэр нь азаар нэлээн их хандалт авсан байдаг.

Ингээд л түүний хоолойг ашиглаж киног хөгжилтэйгөөр ярих шинэ контент хийх ажлын санал тавьж тэрбээр ажилтай болжээ. Ийнхүү түүний кино ярьдаг контент амжилтанд хүрсэн байна.

Хүмүүс Алимааг гоё хоолойтой, их сонирхолтой байна гэж хэлдэг байна. Харин түүний царай төрхийг харахыг хүссэн хүсэлтүүд ихээхэн ирдэг аж.

Эхэндээ түүний царайг хараагүй байсан учраас хоолойгоор төсөөлж их л тачаангуй, сайхан амьтан байдаг гэж боддог байсан байх оо хэмээн П.Хишигбуян хэвлэлд өгсөн ярилцлагдаа дурджээ. Хүмүүс түүний царайг харъя гэхэд л их айсан гэнэ шүү.

Хоолойгоороо үзэгчдээ татсан тэрбээр хөөрхөн л байгаа биз дээ. Багаасаа жүжигчин болохыг хүсэж явсан ч ээж нь түүнийг эрс эсэргүүцсэн гэдэг.

error: Content is protected !!