Ийм ДЭЭPЭM байж болох yy !

Худалдаа аж үйлдвэрийн танхим Гарал үүслийн гэрчилгээ-ээр шантаажилж, самар экспортлогч аж ахуйн нэгжүүдээс 30 тэрбум төгрөг дээрэмдэхээр төлөвлөжээ. …. Бизнесийг дэмжих үндсэн үүрэгтэй МҮХАҮТ дэмжих байтугай хууль бус татвар, хураамж бий болгон аж ахуйн нэгжүүдийг дээрэмдэж эхэллээ. Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдэд Давагдашгүй байдлын гэрчилгээ -г 500 мянгаас 1 сая төгрөгөөр олгох гэнэ. Мөн самар экспортлогч аж ахуйн нэгжүүдийг Гарал үүслийн гэрчилгээ-ээр барьцаалан, 30 тэрбум төгрөг шантаажилснаас тэд авсан самраа экспортолж чадахгүй 2 сар болж байна. МҮХАҮТ дэргэдээ байгуулсан Самрын кластер гэгчээр дамжуулан экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хилээр гаргах самрын бүтээгдэхүүний кг тутамд 3000 төгрөг авна гэжээ.

Энэ жил бэлтгэсэн 10 мянган тн самрын чөмгөөр тооцвол 30 тэрбум төгрөг МҮХАҮТ-ын дансанд орно. Энэ хураамж нь самар хилээр гаргахад улсын тэмдэгтийн хураамж болгож кг тутамд авдаг 3000 төгрөгтэй тэнцэж байна.Хэрвээ самар экспортлогчдод энэ мөнгийг төлөх боломж үнэхээр байгаа бол улсын төсөвт оруулж, ард түмэндээ зориул л даа. Дурын нэг төрийн бус байгууллага, эсвэл хуулийн этгээд дур зоргоороо татвар хураамж авах нь хууль зөрчсөн үйлдэл юм. Үндсэн хуулинд албан татварыг зөвхөн хуулиар тогтоох заалт бий. Самар экспортлогчдын бүтээгдэхүүн Монгол улсаас гаралтайг батлах гарал үүслийн гэрчилгээ-г МҮХАҮТ-аас олгодог.Уг гэрчилгээг аж ахуйн нэгжүүд хэр хэмжээний самар гаргахаас шалтгаалж 100-200 мянган төгрөгөөр авдаг журамтай.Энэ гэрчилгээг нь өгөхгүй хясан боогдуулах замаар 30 тэрбум төгрөг МҮХАҮТ нэхэж буй. Өнгөрсөн 2020 онд самар манайд сайн гарсан. Самар экспортлогч аж ахуйн нэгжүүд иргэдээс 30 мянган тн самар худалдаж авчээ. Самранд явсан ажил орлогогүй иргэдийн гар дээр 200 гаруй тэрбум төгрөг очсон. Самар экспортлогч аж ахуйн нэгжүүд байгалийн нөөц ашигласны төлбөр-ийн тухай хуулиар орон нутагт кг тутамд 800 төгрөгийн хураамж төлдөг. Үүгээр сум, аймгийн төсөвт 20 гаруй тэрбум орсон. Мөн самрын бүтээгдэхүүнээ хилээр гаргахад Улсын тэмдэгтийн хураамж-д кг тутамд 3000 төгрөг төлдөгийг дээр хэлсэн. 10 мянган тн самрын чөмөг гаргахад 30 тэрбум төгрөг улсын төсөвт орно. Энэ бол хуулийн дагуу төлдөг татвар.

Гэтэл хууль бусаар МҮХАҮТ дахиад 30 тэрбум төгрөг авах нь хууль бус дээрэм юм. Өнгөн дээрээ бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж жүжиглэдэг ч цаагуураа тэднийг хууль бус татвар хураамжаар дээрэмдэх гэсэн энэ үйлдэлдээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин таныг тайлбар хийхийг шаардаж байна. Өнөөдөр ийм хууль бус зүйлийг хүлцэн өнгөрвөл маргааш хэн нэг нь эрх мэдлээрээ далайлган намайг, таныг дээрэмдэх жишиг тогтохыг хэн ч хүсэхгүй байна.

Зураг дээр: /Худалдаа аж үйлдвэрийн танхимын аж ахуйн нэгжүүдээс самрын кг тутамд 3000 төгрөг нэхсэн албан бичгийг баримт болгон хавсаргав/

Сэтгүүлч Б.Отгон 2021.01.06

error: Content is protected !!