Цагтаа цалгиж явсан залуу нас

“S&I” хамтлагийн Намайг сэргээсэн хайр дууны клипэнд тоглосноор олны анхааралд өртсөн цэвэрхэн бор, царайлаг бүсгүй М.Мөнхжаргал загвар өмсөгч, фото модель болон тайзнаа ид гунхаж явах үедээ олон эрчүүдийг хойноосоо гүйлгээд амжсан сайхан бүсгүй. 15 насандаа тун ч халуухан авахуулсан зургаа тэрбээр эргэн санав бололтой.

Өнөөдөр сонин дараа нь Боловсрол телевизэд хөтлөгч, Дэлхийн миссийн тэмцээнээс хүртэл сурвалжлага хийж сэтгүүлчийн ур чадвар харуулж байгаад Сити дээд сургуулийн сургалтын албаны даргын үүрэг хүлээн таг алга болсон. Залуу халуухан үеэ гомдтол хөгшин стильтэй нэг хэсэг явсан.

Харин сүүлийн жилүүдэд хүүхдүүд нь гараас гарч М.Мөнхжаргал өөртөө анхаарал хандуулснаар Камертон хамтлагийн залгамж халааг төрүүлэх Камертон-2 шоуны хөтлөгчөөр салбартаа эргэн ирсэн юм. Байгалмаа хатагтайн гараар хэдэн жил ажилд нухлуулсан тэрбээр цахим орчинд ч тун идэвхтэй байх болсон.

Өдгөө захиралын албан тушаалаас гадна JCI Монгол Академийн гишүүнээр ажиллаж буй. Нөхөр нь өнгөрсөн их хурлын сонгуульд өрсөлдөөд авсан.

error: Content is protected !!