МИАТ-н ачааны нислэгээр Н.Учрал гишүүний эмч нар эргэн ирсэн гэв

Манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулж, гаднын орнуудаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авах тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг тодорхойгүй хугацаагаар цуцлаад байгаа билээ.

Гэтэл өчигдөр /2021.01.06/ Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ компани нислэг үйлдэж, тус нислэгээр цөөн тооны гадаад, дотоодын иргэдийг Монгол Улсад авчирсан гэх мэдээлэл цахим орчинд тарсан юм.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжийн мэдээлснээр тухайн цөөн тооны иргэд нь Н.Учрал гишүүнийг БНСУ хүртэл дагалдан явсан болон харгалзан явсан багийнхан ийн буцсан байна. Үүнээс гадна АНУ-аас транзит нислэгээр ирээд 14 хоног тус онгоц буудалд гацаад байсан иргэд байсан аж.

error: Content is protected !!