Цагаан хоолыг бараагүй Ану бясалгаж эхэлжээ

Таван охины ээж болсон дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Мөн тэрбээр цагаан хоолтон болох гэж буй талаар ярьж байсан ч бараагүй гэнэ шүү.

Өнөөдөр төрсөн өдөр маань тохиож байгаа юм. Тэгээд үргэлж хамт байдаг та нартаа талархал илэрхийлэхээр бичиж сууна. 10н жил энэ пэйжтэй маань хамт байсан Хүн бүрт, тэр сэтгэл нэг бүрт хамт байдагт нь чин сэтгэлээсээ талархаж буйгаа хэлмээр байна.

Нээрээ энэ зургийг юун зураг вэ?гэж бодож байгаа байх Сүүлийн үед пэйж дээрээ мэдээлэл оруулахгүй байсан нь учиртай Бүтэн жил хүлээж байгаад суусан Бясалгалдаа анхаарсных байсан шүү Зарим хүмүүс мэдэх байх анх цагаан хоолтон болоод Бясалгаж эхэлсэн байдаг. /одоо гэхдээ цагаан хоолтон байхаа больсон байгаа /Энэ удаад хүн өөрийнхөө өндөр давтамжийн долгион дээр төвлөрч Бясалгал хийхийг сурахаар хичээлээ.

Шинжлэх ухаанаар тайлбарлах боломжтой тул маш ойлгомжтой,хийгээд багшийн эрдэм мэдлэг хязгааргүй тул олон зүйлийг сурч мэдлээ.Бидний шилжин орж буй шинэ эринд Хүн төрөлхтөн ус агаарыг зайлшгүй хэрэглэдэгтэй адил бясалгалыг ч мөн хэрэглэж амьдрах эрин юм. Цаашид Бодит үнэнийг таних,харах, зуурдын чанар, хоосон чанарыг таних гэж хичээсээр байх болно.

error: Content is protected !!