Өөрөөсөө ах хүнтэй ханилсан олны танил бүсгүйчүүд

Хүн заяаны ханиа захиалж болдоггүй жамтай. Хайр сэтгэлээрээ холбогдсон олны танил бүсгүйчүүдийг онцлов. Тэд нөхрөөсөө дүү бөгөөд ах хүн илүү халамж сайтай байдаг аж.

УДЭТ-ийн нэрийн хуудас болж явсан чадварлаг, царайлаг жүжигчдийн нэг болох  Хулан Дашхүү агсны ганц хүү  найруулагч  Д.Галбаяртай ханилсан. Түүнийг эргүүлэх олон залуус байсан ч тэрбээр ах хүнийг сонгож гурван хүүхдийн ээж болсон.

Жигүүр гранд группын Ерөнхийлөгч Д.Баттөр Ононтой ханилаад нэг хүү, гурван охинтой болсон. Тэдний дундаас төрсөн Ононгийн том хүү өдгөө гадаадад цэргийн дунд сургуульд суралцдаг бол гурван охин нь 1-9 насных. Брэндээр биеэ хучдаг гэгддэг Онон хатагтай өнгөрсөн оны хавар Алдарт эхийн одонгоо авч найраа нижгэр хийсэн билээ.

Х-Түц продакшнаас гармагцаа сураг алдарсан жүжигчин Б.Хулан Н.Соёлтхүү хэмээх өөрөөсөө арван насаар ах хүнтэй ханилж, С.Ренчинлхаа хэмээх хүү төрүүлж өгсөн. Харин ах хүнийг түшсэн түүний амьдрал удаан үргэлжлээгүй юм.

Олноо Хийлч Дээгий нэрээ алдаршсан тэрбээр заяаны ханиараа Австали эрийг сонгосон. Марк Бейлитэйгээ өдгөө ч хамтдаа байгаа. Сонголтдоо хэзээ ч харамсаж байгаагүй Дээгий ил далангуй чөлөөт яриатай бүсгүй.

error: Content is protected !!