Танхимаар хичээллэвэл та хүүхдээ сургуульд нь явуулах уу?

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан дээр МУ-ын Шадар сайдын мэдээллийг сонсож байгаа юм. Цар тахлын үед боловсролын салбарт хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид сургалтын үйл ажиллагааг ямар байдлаар зохион байгуулах асуудлыг гишүүд тодруулж байна.

Энэ үеэр хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас танхимын сургалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг МУ-ын Шадар сайд онцоллоо. Гэхдээ нөхцөл байдлыг судлан үзэж цахим болон танхимын сургалт хосолсон зайнаас сургалт явуулах бэлтгэл ажлуудыг хангаж байгааг хэлэв. Хэрвээ сурагчдыг танхимаар хичээллүүлэх шийдвэр гарвал та дэмжих үү? Сошиалаар уг мэдээллийг харсан эцэг эхүүд хүүхдээ сургуульд нь явуулахгүй гэлцэж байна.

error: Content is protected !!