Бөртэ аниа АГЕНТ болжээ

Нэгэн цагт Lof-ийн Lord гэгдэж, цахим тоглоомын газарт эзэн суудаг байсан Т.Гандигийн охин Бөртэ-Үжин намба сууж, ажил мэргэжлээ сольжээ. Олон нийтийн овоо хараанаас буудаггүй, гоолиг бие, царай зүсээрээ шагшигддаг Бөртэ-Үжин жил гаран цахим тоглоомын газраа нээгдэхийг хүлээсээр тэсвэр алдсан бололтой шинэ оны босгон дээр ажлаа сольж, Re/Max-ын агент болжээ.

Олны танил алдартнууд үл хөдлөхийн бизнест одтой байдаг гэдэг. Үндсэн ажил мэргэжлээ агентаар сольж, үл хөдлөх хөрөнгийн зууч болсноор тэдний рейтинг ч өсч, олох орлого нь ч ихэсдэг гэгддэг. Цар тахал, хөл хорионоос үүдэн цахим тоглоомын газрууд ажиллахгүй байгаа бөгөөд Бөртэгийн эрхэлдэг байсан бизнес тасалдсаны улмаас ийн ажлаа солив бололтой.

error: Content is protected !!