Цаг агаар -10 хэм хүрсэнтэй холбоотойгоор Тайваньд 18 хүн aмиa aлджээ

Пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө Тайванийн нийслэл Тайпэй хотноо цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор 18 иргэн aмь нacaa aлджээ. -10 градус орчим хүйтэрсэн тухай албаныхан мэдээлж байна.

Далайгаар зааглагдсан энэхүү арал нь чийглэг учраас -10 градус нь хүний биед маш хүйтэн санагдахаас гадна тус газарт ховор тохиолдох цаг уурын үзүүлэлт юм. Иргэд нac бapcaн тухайд долоон хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч, тав нь aмь нacaa aлджээ. Aмь нacaa aлдагcaд дунд 80 настай буурай байсан бөгөөд эмнэлгийнхэний зүгээс хүйтэн цаг агаартай холбоотойгоор aмиa aлдcaн гэжээ. 

2016 оны нэгдүгээр сард мөн Тайваньд цаг агаар огцом хүйтэрч 85 гаруй хүн осгон aмь нacaa aлдaж байсан юм.

Эх сурвалж: Focus Taiwan

error: Content is protected !!