Ч.Ичинхорлоо: МАН энэ хүнээ ав, манайд хэрэггүй

Монгол Улсын Epөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрөөр Монголын Үндэсний олон нийтийн радио  телевизийн Ерөнхий захирал Н.Дэмбэрэлтэй ярилцлага хийсэн билээ.

Оффшор бүсийн асуудлаар олон нийтэд мэдээлэл хүргэнэ гэх энэ ярилцлагыг хийсэн Н.Дэмбэрэл нь мэргэжлийн сэтгүүлч биш учир ярилцлага мэдээлэл муутай, бөөрөнхий, уялдаа холбоогүй, ойлголт муутай болсон талаар олон нийт шүүмжилж байв.

Эдгээр шүүмж хэлсэн хүмүүсийн дунд МҮОНРТ-ийн ууган ажилтнуудын нэг нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо байсан бөгөөд тэрбээр Ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг шүүмжлэв.

Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Амьдралдаа анх удаа хийж байгаа ярилцлагаа өөр газарт хийж болоогүй юу, МҮОНРТ-ийг сэтгүүлчгүй гэж энэ хүн бодсон бололтой, МАН энэ хүнээ ав, манайд хэрэггүй гэжээ. Учир нь хөтлөгч Н.Дэмбэрэл нь нэвтрүүлгийн төгсгөлд анх удаа ярилцлага хийж байгаагаа тайлбарласан нь тус телевизийн ажилчдын дургуйцлийг хүргээд авчээ. 

Нэвтрүүлэгч Ичинхорлоо нь УИХ-ын гишүүн С.Амарсайханы гэдгээр нь олон хүн мөн мэдэх билээ.

error: Content is protected !!