Хөвсгөл дaлaй мөcтөөгүй бол цyнaми үүсэх магадлалтай байжээ

Хөвсгөл аймгийн онцгой байдлын албаныхан иргэдэд анхааруулга өгч, далай дээр явахгүй байх чиглэл өгөх хэрэгтэй байгаа талаар ОХУ-ын талаас анхааруулж байна.

Учир нь хөвсгөл далайн гүнд газар хөдөлж хөлдсөн байсан мөс цуурсан, хөлдүү мөсний доогуур хагаралт, далайн түрлэг хүчтэй болсон байх магадлал өндөр аж. Мэдээж өвөл мөс хөлдсөн байсан ч аюул нь арай бага. Хэрэв далай хөлдөөгүй байсан бол цyнaми үүсэхийг ч үгүйсгэхгүй талаар эх сурвалж онцлов. Ханх хэсэгт Монгол Оросын иргэд олон оршин суудаг. Тэр ч утгаар цахим сүлжээнд Иркутск болон Ханх буюу далайн хойд эрэг дээр оршин суудаг иргэд далайгаар автомашинтай явахгүй байх талаар болгоомжилж байна. 

error: Content is protected !!