Гавьяат Сараа 19 жил албан ёсны нөхөргүй яваа, хүүхэд өргөж авдаг мода надаас эхэлсэн гэв

Би 2020 оноо л гунигтай угтсан. Би шинэ жилээр уригдаж, зочноор оролцох ч эрхгүй байсан. Учир нь АНУ-д хүүхдүүдтэйгээ хамтдаа аялаж яваад гоё шинэ жилээ угтана гэсэн чадаагүй хэмээн нэгэн нэвтрүүлэгт орохдоо Дуучин МУГЖ Б.Сарантуяа ярьжээ.

2001 оноос хойш албан ёсны нөхөргүй яваа. Надтай дуугүй чимээгүй талын хүн тааралддаг. Би байнга л хошин маягаар харилцаагаа цааш авч явдаг байсан. Хамтрагчаа би хамгийн их мэдэрдэг байсан юм. Түрүүлээд дараагийн алхамуудын мэдчихсэн байсан болохоор залуус чинь зугтаж, зайгаа барьдаг. Дээрээс нь би эрэгтэй зантай. Эмэгтэйлэг биш болохоор эмээдэг байсан байх оо.

Харилцаанд орж байгаа эмэгтэй, эрэгтэй хүмүүс байгаа зүйлийг хэвээр нь байлгаж, эдийн засгийн ашиг сонирхол их бий. Би эрт нөхөрт гараад салчихсан. Ганцаараа байхын давуу тал нь чиний алдаа оноог хэн ч харахгүй, хувиа их хичээнэ. Маш сайхан амжилттай ажилладаг. Даанч тэрхүү амжилтын амтыг ганцаараа л амсдаг юм байна лээ.

Манай анхны нөхөр Ганхуяг намайг барих гэж их үзсэн л дээ. Гэр бүлд ан цав үүсчихээр буцаж эвлэдэггүй юм. Нэг хүүхэд төрүүлэхээр нэг хүүхэд гараад ирдэг байсан. Хүүхэд өргөж авах чинь надаас эхлэлтэй мода гэв.

error: Content is protected !!