Түүнийг таньсангүй: Энэ хэн бэ, нөхрийнхөө алган дээр бөмбөрч яваа танхил бүсгүй

СУИС-ийн эстрад дуулаачийн ангид суралцаж явсан Ж.Алтанцэцэг өдгөө хэдийнээ гавьяат болж, поп дива хатагтай болсон. Түүний нөхөр нь оюутан цагаас нь эхлэн алган дээрээ бөмбөрүүлсэн гэдэг.

Түүний төрсөн өдөр долдугаар сарын 30-нд болдог. Тэрбээр төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байгаад анх нөхөртэйгээ танилцжээ. Тэр өдөр нөхөр нь түүнд зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэхэд Хайрын утга учрыг бэлгэдсэн гоё хэлбэртэй бэлэг байна хэмээн билэгшээн сэтгэл нь ихэд догдолсон гэдэг.

Дуучин бүсгүй тэр үед Намайг дуулдаг болохоор ийм бэлэг өгч байгаа юм байх даа гэж бодоод өнгөрчээ.Тэгсэн нөхөр нь хэтдээ гэрлэж, хамдаа амьдаръя гэсэн бодолтой өгсөн юм байж. Танилцсаныхаа дараахан нөхрийнх нь Ийм жижигхэн турьхан биенээс ямар чадалтай хоолой гардаг юм бэ гэж байсан нь түүний сэтгэлээс ер мартдаггүй аж.

Тэрбээр Тэр үед би СУИС-ийн эстрад дуулаачийн ангид сурдаг байсан юм. Аав ээж маань надад Алтанцэцэг ээ сургуулиа дүүргэснийхээ дараа нөхөр хүүхэдтэй болно шүү гэж захидаг байлаа. Бидний үеийнхэн аав ээжийнхээ үгнээс зөрдөггүй, зааж зөвлөснөөр нь явдаг байсан шүү дээ. Аав ээжийн үг хууль мэт байсан болохоор нөхрөө танилцуулахгүй нэг хэсэг нуусан. Анх танилцаж байхдаа ханийнхаа даруу төлөв зантай юм байна даа гэж бодож байсан.

Үерхэж нөхөрлөх хугацаандаа ухаалаг, хүчирхэг, хүнд тусархуу занд нь өөрийн эрхгүй татагдсан. Танилцсан үеэсээ урлагын ажлыг ойлгож, хүсэл мөрөөдлийг минь дэмжиж өдий зэрэгтэй авч яваа хэмээн нэгэнтээ нөхрийнхөө талаар хуучилж байв. Гэрэл зураг дээрх Алтаа тухайн үедээ л эрчүүдийг уярааж явжээ. Гэрэл зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ.

error: Content is protected !!