Ганжавхлан хүүгээр удирдуулсан учраа мэдэхгүй хүүхдүүдийн байгууллага, намбагүй Г. Загдаа гуайн байгууллагыг харьцуулан дүн шинжилгээ хийе

Иргэн Ц цахим орчинд нийтлэсэн үзэл бодол олон хүний анхаарлыг татсан сэдэв болоод байгаа юм.

Тэрбээр бичихдээ: За өнөөдөр Ид шидийн орон гэдэг гоё нэртэй Ганжавхлан гэдэг залуу хүүгээр удирдуулсан учраа мэдэхгүй хүүхдүүдийн байгууллага, Зөв амьдрах ухаан нэртэй настай ч намбагүйгээрээ дуудуулаад байгаа Г. Загдаа гуайгаар удирдуулсан учир нь олддоггүй хүмүүсийн байгууллагыг харьцуулан дүн шинжилгээ хийе.

Ганжавхлангийн байгууллагад би хандив өгч 1 хүүхдийн жилийн зардлыг баяртайгаар өгч иргэний хувьд нэг ч гэсэн юм хийлээ гэж бодож байлаа. Манай найзууд, өөр маш олон хүмүүс ч мөн өгсөн. Авах арга нь өөр ч тогтмол өгөхөөр байв. Манай найз картны дугаар нь өөрчлөгдөөд шинэ дугаараа өгөх гээд емайл бичээд хариугүй, залгаад утсаа авдаггүй орхисон бсан чинь дараа нь таны хандив орж ирэхээ больсон байна гэсэн захиа ирсэн байсан гэж байгаа.

Итгэлгүй санагдаад мөнгө өгөхөө больсон гэж байв. Ер нь хараад байхад сайхан нэртэй, хүүхдүүдийн нэр барьсан, тогтмол хандив нэртэй бэлэн мөнгө авч байх санаатай, мэргэжлийн төвшний үйл ажиллагаа дутмаг харагддаг. Толгойн орой дээр байшин барьсан. Салхинаас нөмөрлөх юмгүй, технологийн хувьд буруу барьсан учраас тог их иддэг. Олсон мөнгөө тогонд өгөөд дуусдаг гэж ярьж байхыг сонсч байсан. Америк болон европ, бусад улсуудаар явж хандив цуглуулахдаа дөрвүүлээ явж байв. Ирэх очих зардал хаанаас гарах вэ?… Олон түмний өгсөн мөнгөөр тэр том байшингийнхаа гал тогоонд талхны цех байгуулаад талх, гөөхий зарвал том хүүхдүүдийг ажилд сургах, өөр хэдэн хүн ажиллуулах, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх гээд олон давхар ажил шийдэх юмсаан. Ганжавхланг ганц цамцтай байсан одоо юм юмтай болсон гэдэг яриа яваад л байдаг.

Олны үг ортой л байх. Хүний хийсэн ажлыг өөрөө хийсэн мэт сурталчилсан гээд хэл ам татлаад л байсан. Ер нь арай өргөн хүрээнд ажиллах боломжтой л харагддаг. Санаачлаад сайн сайхан ажил хийж болноо. Хиргүй сэтгэлээр, хоёргүй санаагаар зүтгэсэн бүхэн зуурдын биш үүрдийн алдар нэрийг авчирч, хүн байсныхаа хувьд буянаа хурааж байгаа нь тэр болохсон. Загдаа гуай нийгмийн ажилтан юм уу? Цагдаа юм уу? Засаг дарга цаашлаад ЗГ-ын ажлыг сайн дураараа хийж хэдэн архичин, шоронгийн баагийнуудыг аятайхан амьдруулахаар зүтгэж үйлээ үзэж байдаг хаашаа янзын хүн бэ? Ямар алба байна??? Барьсан ч алзахгүй бараг айл болгонд нэг албатай юм шиг архичин байдаг. Монголчууд бүгд мэднэ. Ёстой ядаргаа.

Ээжээс нь өөр өмөөрөх амьтангүй, ад үзсэн ах дүүтэй, ашиглах сонирхолтой найзуудтай, хаагуур ч хамаагүй явах бүрэн эрхтэй. Одоо зарим нь томхон хогийн цэг дээр очоод баавраа мэдээд эзэн ч болсон байх шиг. Тэнгэр өршөөг. Өвлийн хүйтэн, хаврын хавсрага, хүйтэн борооноос хамгаалж, ханийн түшиг, гэрийн дулаан мэдрүүлэх гэж, тэтгэвэр байдаг бол тогтоолгочих гээд, тусламж байдаг бол өгүүлчих гээд, хадгаламж үүсгэх гээд хуулийн дагуу яваад байгаа Загдаа гуай хэнээс ч ХАНДИВ ГУЙГААГҮЙ!!! Тэнд байгаа чулуун зүрхтэй, усан нүдтэй, үлбийсэн юмнуудад өөрийг нь илрүүлээд, амьдрах аргыг нь зааж өгч, хүн шоронд орсон ч байж болно, шонд өлгүүлээгүй бол хүн шиг байж болдог юм гэдгийг үзүүлсэн учраас тэр хүмүүс явахгүй байгаа шүү дээ.! Тэр хүмүүс явсан ч гонгиноод буцаад ирж байгаа биз дээ!?

Наараа маараа мэтийн гай бологчид биеэрээ очиж үзээгүй байж юун олон юм яриад байдаг юм. Ер нь яагаад энд тэндээс хатгаас орж ирээд байгаа вэ гэвэл тэнд байгаа хүмүүсийн мөнгийг л авах гэж тэр шүү дээ!!! Яс юман дээрээ Загдаа гуайд техник технологийн хувьд дэвшилттэй шилэн болгоод туслаад өгье гэсэн хүн гарсан юм уу? Тэнд байгаа улсуудад нь сэтгэл зүйн болон хуулийн талаар туслаад өгье гэсэн хүн байгаа юу? Ганжавхлангийн хувьд хүүхдүүдтэй харьцахад Загдаа гуайг бодвол арай амар. Аваад суусан нөхөртэйгөө бараг шоронгоор ярьж, захын авгай болохыг шахаж байхад ороод гарсан багш нартай их сургуулийн эрдэмтэн шиг харьцана гэж бодоогүй биз дээ?! Ганц юм хийж байгаа хүнийг хань ижилтэй нь хорьж байгааг би:

1. ЗГ болон хууль хүчний байгууллагууд гадны бодлогоор болгож бүтээж байгаа болгоныг байхгүй болгох

2. Түүнд хандах ард түмний хандлагыг харах, ажиглах

3. Хандив нэртэй хүмүүсийн халаасанд үлдсэн хэдэн цаасыг саах, улам хүчгүй болгох

4. Буяны байгууллага, гадны сүм хийдүүдээс хишиг буян, таваг хоол горьдсон арчаагүй, үлбэгэр юмнууд болгох. Энэ дотроо буяны байгууллагуудын нэр хүндийг өсгөх, хандах хүнийг олон болгох, явуулах бодлогыг гүнзгийрүүлэх!!!

5. Хүүхдийн нэр барьж мөнгө цуглуулах. Гол нь хүүхдэд нэг төгрөг ч очихгүй байгаа нь гамшиг!!! Ер нь аливаа юмны үндсэн мөн чанар, цаад санааг ойлгох бүхнээс чухал байна. Дотоодын урвагч нар, гадаадын дайснуудын аль алины санааг ойлгож байж, юуг сэвэхэв, юуг өнгөрөөхөв гэдгээ мэддэг хэрсүү Монгол сэргэн мандана шүү дээ! хэмээн нийтэлсэн юм.

error: Content is protected !!