Жүжигчин Б.Ариунцэцэг мөнгөтэй эрийг сонгосон уу

Амьдралд тавтай морил олон ангит кинод тамирчин бүсгүй Маралаагийн дүрийг бүтээж үзэгчдийн танил болсон Эмоци хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг.

Анхны бүтээлдээ тоглохдоо махлаг байсан жүжигчин бүсгүй дараагийн цуврал кино болох Гурван найз-д нэлээд жин хасан үзэгчидтэй шинэ төрхөөр уулзсан юм.

Яг түүн шиг шоунд оролцож өөрийнхөө бүдүүлэг занг харуулж чамгүй шүүмжлэлд өртсөн. Унасан нэр хүндээ ганц бие ээж болсон гэдгээрээ буцаан олж авсан гэдэг. Түүний анхны хань Чинзо тоглоомонд хоббитой болсноор хамаг юмыг нь тавиад туусан гэлцдэг юм.

Харин гэмээ ухаарч, алдаагаа ойлгосон Чинзо Солонгост бор ажил хийж яваад эх орондоо ирэн хоолны газартай болсон гэдгээ хэвлэлээр ярьсан. Эхнэрээ хүлээж авахгүй байгаа нэгэнт бидний амьдралд цэг тавигдсан гэсэн удаатай.

Үүний дараагаар жүжигчин бүсгүй алдаж болохгүй амраг хайрттайгаа учирснаа зарлаж, ой модоор зугаалах болсон. Хэдэнтээ хайртынхаа төрхийг ил гарган хөл хорионы дараа хэмээн сторидсон удаатай.

Гарын хоолыг нь магтаж, энгэрт нь наалдаж эрхэлсэн зургаа олонд ил болгосон. Ийнхүү жүжигчин Б.Ариунцэцэгийн олноос нуусан хайрын эзний төрх ил гарав. Түүнийг нэлээдгүй хөрөнгөлөг эр гэх бор шувуу одоогоор нисэх боллоо.

error: Content is protected !!