Ч.Ганжавхланд хэн ч дуртай байх албагүй

Ид Шидийн орон төслийг анх санаачлагч Ч.Ганжавхлангийн талаар иргэн Ц цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэн бичсэн байсан. Харин үүнд Ч.Ганжавхлан дараах хариуг барьжээ.

Зааа баяртай vзэн ядarчид минь. Үнсий Ккк. Энэ хүмүүсийн зөвөө. Ганжавхланд хэн ч дуртай байх албагүй. Өдийг хүртэл намайг амбицтай, юмны нүүрэнд тодрох гэсэн, ямар нэг өөр санаатай гэх бүх хүмүүст хандаж хэлэхэд мань чинь чив чимээгүй байгаа бүх албан тушаал, байр сууриа дүү нартаа өгчихөөд, мэдсэн ойлгосон бүх зүйлээ өнгөрсөн 7 хоног дүү нартайгаа хамт байрлаж зааж зөвлөчихөөд даруухан яваад өгч байгаа шүү.

Өөрсдөөс чинь харин ам асуумаар байгаа шүү миний тэр аймар далд санаа, улс төр, амбиц чухам хаана явааг ? Уул нь өнөөдрийн түвшний Лантуун дохиогоор амбицтай хүн бол хангалттай амбицлаж чадах л гэхдээ мань чинь тэгсэнгүй, залуу үеийн толгой дээр түгжил болоод суугаад байсангүй, иймэрхүү юм бичиж шээрлэдэг нөхдийн жалга довонд хутгалдсангүй, нэг л их надтай арсалдсан, ийм тийм зүйлийг би санаачилсан чи тэгсэн, би илүү чи дутуу гэсэн хүмүүс байсан би одоо бүх юмнаас нь нэрээ татлаа, юунд ч оролцоогүй хүн нь би болог. Одоо тэр хараал идсэн Ганжавхланг бүр устгаж хаяад Ид шидийн орон, Лантуун дохион хэдэн арван мундаг залуусыг, энэ зөв системийг сайн дэмжээд яваарай л гэж хүсье ! Тэд бүр хангалттай мундаг болцгоосон. Би чинь тэгэж ярьвал бас мантаажтай бизнесийн сургууль төгссөн хүн шүү дээ

Тэгээд эцэст нь хэлэхэд гусахаар бол ийм залуугийн туранхай зураг тавьж гусмааргүй байна аа энэнд чинь илүү yyp хүрэх гээдайна, постоор мэдээ хийдэг өлөн сайтууд нь шээрлэцэн ч байх шиг. Үнсье !

error: Content is protected !!