УИX-н асан А.Ундраа Epөнхий сайд acан Бямбасүрэнг vxcэн нь дээр гэж хэлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнгийн өгсөн Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав хэмээн ярилцлага 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Өдрийн сонин- д нийтлэгдсэн юм.

Тэрээр ярилцлагадаа, Сүүлийн үед ажиглаж байхад, УИХ-д олон хүн шинээр орж ирсэн. Шинэ үзэл санаа, шинэ ололт орж ирэв үү гэтэл бас биш байна. Цэвэр бизнесийн эрх ашиг, эдийн засгийн ашиг сонирхол руу улам хөтлөгдөх хандлага байгаа нь харамсалтай. Энэ бол эмгэнэл. МАН зүүний нам гэсэн нийгмийн чиг баримжаатай бодлого явуулна гэж тунхагладаг. Гэтэл эдийн засгийн бодлого нь олигархиудын бодлого болоод хувирчихлаа. Ялангуяа татварын бодлого. МАН-ын үзэл баримтлал нь явуулж байгаа бодлогоосоо эрс зөрүүтэй болж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байгаа цагт МАН-ын эдийн засгийн бодлого огтхон ч өөрчлөгдөхгүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын хүн биш. Ч.Хүрэлбаатар бол зөвхөн гадныханд л үйлчилдэг хүн. МАН ерөнхий тогтолцооныхоо хувьд регресс буюу ухралт руу нэгэнт орчихлоо. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудыг харахад төрийн хяналтын тогтолцоо бүрэн алдагдсан байна. хэмээн өнөөгийн төр засгийн нөхдүүдийг шүүмжилсэн ярилцлага өгсөн байна.

Харин энэ ярилцлагын талаар УИХ-ын гишүүн асан А.Ундраа улстөрч хүнд баймгүй үйлдэл гаргасан бөгөөд Ингэж хөгширч байснаас vxcэн нь дээp хэмээн бичсэн байна. Төрийн бодлого гаргах алба хашиж байсан хүн ахмад настай хүнийг ёс бус үгээр дopoмжилсон нь сошиалд иргэдийн бyxимдлыг төрүүлж байна.

Тэрбээр энэхүү бичсэн зүйлээ төд удалгүй ycтгасан ч олон жиргээч түүний энэ сэтгэгдэлийг гэрчлэн баталгаажуулан авсан байлаа.

error: Content is protected !!