Өнөөдрийн тусгай үүргийн онгоцоор ирэх байсан иргэн БHCУ-д нac бapжээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрсөн.

Орой 19:00 цагт Улаанбаатарт буух хуваарьтай байна. Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирэхээр болжээ. Xapaмсалтай нь өнөөдөр Эх орондоо ирэх хүсэлт гаргасан нэг иргэн нac бapcaн байна.

Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ. Тодруулбал:- жирэмсэн-3,- бага насны хүүхэдтэй гэр бүл-7,- өндөр настан-1,- эрүүл мэндийн шалтгаантай-20,- ар гэрийн гачигдалтай-94,- саатуулах байранд байсан-40 иргэн байгаа юм. Иргэдийг Зүчи, Мичид-2 зочид буудал болон Наранбулаг амралтын газарт тусгаарлана.

error: Content is protected !!