Х.Баттулгын Намуун аавыгаа өмөөрөв

Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний бичгийн хичээл ороод тун их ажилтай болсон. Хүүхэд багачуудаас эхлээд ахмад буурай хүртэл түүний хичээлийг шимтэн үзэж, суралцаж буй юм.

Монгол өв соёл бичгээ дээдэлдэг, хамгаалдаг аавтай байх бахархмаар. Босоо Монгол бичгээ үр удмаараа сурч, дээдлэн хамгаалъя хэмээн тэргүүн охин Б.Намуун сошиалд постлов. Барагтай бол цахимд дуугардаггүй тэрбээр энэ удаад аавыгаа өмөөрсөн нь энэ.

Учир нь хэсэг нөхдүүдэд Ерөнхийлөгчийн хичээл заах нь таалагдахгүй байгаа бөгөөд өөр хийх ажил их байна хэмээн бухимдлаа илэрхийлсээр байгаа юм. Харин нөгөө хэсэг нь МУ-ын ерөнхийлөгч өөрийн ажил үүргийн хүрээнд үндэсний соёл, уламжлал, ёс жаягийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх ЁСТОЙГ хуулиар заасан байдаг. Шүүмжлэгч нарт хүрсэн байхыг бодоход тус үүргээ сайн гүйцэтгэж байна гэж үзэхээр байна гэсэн хариултыг өгөв.

error: Content is protected !!