Аса Дагвадорж: Хакухо эмнэлэгт хөлөө өргөх дасгал хийсээр л гарч ирлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргал коронавирусийн халдвар аваад эмчлүүлж байсан эмнэлгээсээ гарсан талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Тэгвэл түүний талаар сумогийн их аварга Д.Дагвадорж ийн бичсэн юм. Тэрбээр бичихдээ, Ковид туссан хүмүүс яагаад ярихгүй байна???? Японд Хакухо аварга 3 хоног хэвтээд гарав! Эмчилгээ юу хийсэн бээ?

Эмнэлгийн өрөөндөө (шико) хийсээр гарч ирлээ!!!!! Шико хөлөө өргөх дасгал!!!! Бүр учираа ойлгохоо байлаа!!!! хэмээжээ.

Сумогийн их аварга Хакухо үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдсан тул шинжилгээ өгснөөр нэгдүгээр сарын 5-ны өдөр эерэг гарч, халдвар авсан нь батлагдаж байсан юм.

Дээд зиндаанд 44 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон их аварга ням гарагт Токио хотноо эхэлсэн шинэ оны башёд оролцохоор бэлтгэлээ базааж байжээ.

error: Content is protected !!