Жүжигчин А.Ганчимэг миний давхрааг утсан гэдгийг яаж мэдэв, шүүхээр явах зав их байна шүү

Оюутан байхдаа гол дүрийн жүжигчнээр шалгарч найруулагчдын хараанд өртсөн жүжигчин А.Ганчимэг өнөө цагийн залуус андахгүй танина. Хувьсал продакшнтай албан ёсны гэрээ хийж Драмын театраас гарсан. Чөлөөт уран бүтээлч болсон А.Ганчимэг арвин туршлагатай, чадварлаг жүжигчин гэх жижигхэн шошготой болчихсон эмэгтэй жүжигчдийн эгнээнд багтах болсон юм.

Сүүлийн үед зарим шар хэвлэлээр түүнийг нүдэндээ давхраа хийлгэсэн гэх мэдээлэл түгэх болов. Тэгвэл энэхүү мэдээнд тэрбээр, Миний энэ мэдээ нөгөө гүтгэлэг нь болчих шиг боллоо.

Өргөдлөө гаргаад гадны нөлөөгүй давхраатай гэдгээ батлаад зөрчлийн хуулиараа явья даа. Одоо юу л байна. Зав байгаа юм чинь. Утсан гэдгийг нь яаж, оношилж мэдээд байдаг юм бэ хэмээн бухимджээ.

Харин түүний энэхүү сошиалдаа бичсэн бухимдлыг харсан мэдээ түгээгч нь жүжигчин А.Ганчимэгээс уучлалт хүсжээ. Бичиж нийтэлсэн хүнийхээ цалингаас хасаж, дахиж ийм зүйл болохгүй учир санаа амар байгаарай гэдгийг хариуцдаг эзэн нь хэлсэн байна.

Жүжигчин бүсгүй уучлалт гуйж байгаа нь зөв. Гэсэн хэдий ч хүмүүс их сонирхдог гээд дураараа доромжлох нь муухай шүү. Надад, танд бүх л хүнд нандин зүйл байдаг гэдгийг санацгаая гэлээ.

error: Content is protected !!