Цахилж яваа мисс Т.Туяамаагийн будаггүй төрх

Энэ эмэгтэйн зургийг хараад загвар сонирхогчид Т.Туяамаа гээд таньж байгаа биз. 14 насандаа цахилсан гөрөөс хэмээн салбарынхан дүгнэдэг юм билээ. Өдгөө жинхэнэ цахилж яваа мисс болсон гэнэ.

Тун өвөрмөц содон төрхтэй Т.Туяамаа Дорнод нутгийн охин. Түүнд загвар өмсөгч болох мөрөөдөл хар багаас нь байсан. Байрныхандаа ээжийнхээ оёсон хувцасыг өмсөж үзүүлэн бяцхан шоу дэглэдэг байсан учир орцны мисс гэж өхөөрдүүлдэг байж.

МУИС-ийн Социологийн ангид суралцаж төгссөн тэрбээр 17 настайгаасаа Шилмэл загварт загвар өмсөж байсан. Т.Туяамаагийн гарч ирсэн тэр цаг үе бол бас л шандасаа сорьж уралдаан тэмцээнд байр эзэлдэг байсан үе. Мисс Монголиа-2010 тэмцээний Авьяаслаг мисс, Манжуурын гоо бүсгүй тэмцээний гуравдугаар байр, Солонгосын Керасис бүтээгдэхүүний нэрэмжит Шилдэг загвар өмсөгч” шагналын эзэн, 2011 онд Азийн супер модель шагналын эзэн болсон юм.

14 наснаас эхэлсэн түүний загварын карьер 22 нас хүрэх үед нь бат суурьтай тогтсон байлаа. Оюутан ахуйдаа л од болж олны нүдэнд өртөх болсон Т.Туяамаа их сургуулиа дүүргэсний дараа бас нэг тэсрэлт хийв. Catwalk загварын охидоос бүрдсэн хамтлагт тэр багтаж явсан удаатай.

Монголдоо том компанийн реклам сурталчилгаанд уригдан завгүй явсан Т.Туяамаа гэнэт л сүйт залуу Төр-Энхийн хамт Австралид амьдрахаар явсан. Гэсэн ч түүний хувийн амьдрал бүтэлгүйтэж охинтой болж эргэн ирснээр цэг тавигдсан гэдэг.

Харин карьер нь нэлээдгүй өссөн Австралийн томоохон хэд хэдэн агентлагтай гэрээ байгуулан ажилласан. Мөн бизнесийн удирдлагаар суралцсан гэнэ лээ. Харин эх орондоо ирээд гарын шавь нараа бэлтгэх болсон юм. Ганц бие цахилж яваа түүний будаггүй төрх тэр бүр дэлгэгдээд байдаггүй билээ.

error: Content is protected !!