Ясны шөл амьд кальци шүү, ээжүүд ээ

Та ясыг дурын хэмжээгээрээ бэлтгэж болно. Цэвэрлэж, мөлжсөн ясаа жижиг жижиг хэсэгт хуваан, үртсийг нь цэвэрлэж, угаана. Дараа нь бэлтгэсэн ясаа хүйтэн усанд 12 цагийн турш дэвтээнэ. Энэхүү дэвтээсэн усаа асгасны дараа ясан дээрээ шинэ ус нэмж 24 цаг зөөлөн галаар буцалгана.

Ээжүүд бид бяцхан үрсдээ голдуу бантан хийж өгдөг. Ингэхдээ махыг жижиглэж хэрчээд, эсвэл махыг нь шүүж аваад шөлөнд нь бантангаа хийдэг нь дийлэнх байх. Гэвч ингэж хийхэд хүүхдэд төдийлөн тэжээллэг биш юм. Үүний оронд ясны шөлөөр хүүхдүүддээ бантан хийж өгвөл амьд кальци болоод зогсохгүй олон төрлийн амин дэм өгнө. Иймд ясны шөл хэрхэн гаргах талаар хуваалцаж байна.

  Орц: Яс- Ус – Сонгино – Сармис – Давс 

Хийх арга Та ясыг дурын хэмжээгээрээ бэлтгэж болно. Цэвэрлэж, мөлжсөн ясаа жижиг жижиг хэсэгт хуваан, үртсийг нь цэвэрлэж, угаана. Дараа нь бэлтгэсэн ясаа хүйтэн усанд 12 цагийн турш дэвтээнэ. Энэхүү дэвтээсэн усаа асгасны дараа ясан дээрээ шинэ ус нэмж 24 цаг зөөлөн галаар буцалгана. Ингэхдээ ийш тийшээ явах болох, эсвэл шөнөдөө плиткаа унтраагаад маргааш нь дахин буцалгаж болно. Ус нь ширгэх тоолонд ус нэмнэ.

Шөлөндөө сонгино, сармис, давсаа хийхийн хамт өөрийн дурын амтлагчаа ч хийж болно. Шөлөн дээр тос тогтох үед нь хамж авна. Ингэснээр ясны тунгалаг шөл гарах юм. Ийнхүү хийсэн шөлөө хөлдөөж хадгалаад хүүхэддээ хоол хийх үедээ бэлтгэж өгвөл хамгийн тэжээллэг, энгийн аргаар хийсэн хоол болох болно. 

error: Content is protected !!