М.Орхон сайн үйлсээр мөнгө угаах болсон уу

Үнэн худлын дэнс нэвтрүүлгийн хөтлөгч М.Орхоныг олон үзэгч танина. Тэрбээр сүүлийн үед сайн үйлсийн ажилд гар бие оролцох болсон юм. Саяхан гэхэд л гэр, 150 хүүхдэд шинэ жилийн өвлийн өвгөний бэлэг тараажээ.

Ингэж бусдад туслахдаа өөрөөсөө мөнгө гаргаж өгдөггүй бололтой. Цахим хуудсаараа дамжуулж мэдээлэл түгээж, ард иргэдээс мөнгөн тусламж авдаг гэнэ. Иргэн Д.Очирхуяг  өөрийн фэйсбүүк хуудастаа түүнийг Сайн үйлсийн аян маян гэж нэг худ гарууд байхымаа. Далимаар нь мөнгө угаасан наанаа нэг л их хүнд туслаад байгаа мэт боловч цаанаа бөөн санаа хэмээн шүүмжлэв.

Очкогийн эгч нь Өвөрмонголчуудаас болон өөрөөсөө нийт хандив болгож 13 сая төгрөгийг 3 хоногийн дотор цуглуулж өгчээ. Тэгтэл 3-хан айлд гэр авч өгөөд 150-хан хүүхдэд чихэр шоколад аваад өгчиж байгаамуу?? Дор хаяж 5 ханатай гэр 1.600.000 үржих нь 3 гэхэд 4.800.000 150 хүүхдэд чихэр чипс байх шиг байгаан 1 хүүхдийн 10.000₮ гэхэд 1.500.000₮ нийт 6.300.000₮ болж байгаан. Энэ зөвхөн манай эгчийн хандивласан мөнгөнд ч хүрэхгүй байна гэв.

Бусад хүмүүсийн хандивыг юунд зарцуулав үлдсэн мөнгө хаашаа оров. Өчнөөн хүн өөрт нь итгэж идэх өдрийн хоолноосоо илүүчилж байхад тэрний дайтай хариуцлагатай баймаар юм. Худлаа попроол байн2 3 айлыг гэртэй болгохнээ, болголоо 150 хүүхдэд бэлэг өглөө л гэж постлоод байдаг гэх нь тэр.

Харин уг иргэний постонд Би гуйлгачин биш зовлон мэддэг учир туслах гэж хичээдэг юм. Дахиж хэзээ ч сайн үйлс хийхгүй байхаар шийдлээ. Манайхаан энд нэг нөхөр айхтар тооцоо данс гаргаад овоо сайн хардаж доромжлоод бичсэн байна. Та нар ч гэсэн ороод уншаад санаа оноогоо нэмээд бичээрэй.

Хүнд туслана гэдэг ийм л болждээ. Байнга хардлага сэрдлэгэ доромжлол. ФБ ч хаагдсан ер нь бусдын төлөө ингэж стрессдэж байхаар мөрөөрөө амьдарсан дээр юм бна. Бусдын хандиваар амьдардаг гуйлгачин гэж зөндөө хүмшүс ярьдаг уучлаарай би их баян хүн шүү. Дахиж хэзээ ч хандиваар сайн үйлс хэзээ ч хийхгүй хэмээн М.Орхон хариулт өглөө.

error: Content is protected !!