Э.Халиун бүсгүйчүүдэд гэртээ хэрхэн хувцаслахыг заав

Телевизийн салбарын сайхан бүсгүйчүүдийн нэг хөтлөгч Э.Халиун өдгөө Итали улсад амьдарч буй. Олон бүсгүйчүүдийг гоолиг биетэй болоход зөвлөх хийж байгаа тэрбээр хувцаслалтын зөвлөгөөг ч харамгүй хайрлах болсон.

Энэ удаад гэртээ хэрхэн хувцаслах талаар дараах зөвлөгөөг хүргэлээ. Гэртээ байгаа юм чинь гээд л нүүрээ будахгүй, томдсон хувцас өмсөх нь их зохимжгүй гэнэ.

Гэрт гэхээр л өнгө нь алдаж гандсан, урагдсан, томдсон, хуучирсан муудсан эв хавгүй хувцас өмсөх албагүй. Гэртээ ч эмэгтэйлэг элегант дэгжин байхыг хүсвэл хүүхэлдэйн киноны зурагтай, эгдүүтэй өсвөр насны охидод зориулсан хувцасаас зайлсхий.

Илүү насанд хүрсэн эмэгтэйн сонголт хийгээрэй. Гэрийн хувцас, унтлагийн хувцас авахдаа нэг размер том авбал бие барихгүй сул чөлөөтөй эвтэйхэн байдаг. Гэрийн хувцасанд тохиромжтой материал бол Silk, linen, даавуу, ноолуур ( хүйтний улиралд ).

error: Content is protected !!