Коронавирусний халдвар аваад эдгэсэн монгол залуу болох иргэн Д.Мөнхбат гадаадаас ирээд Энх саран сувилалд тусгаарлалт орсон. Бидний сайн мэдэх анхны дотооддоо алдсан иргэн жолооч Д тус сувилалд мөн тусгаарлагдаж байгаад гарсан байдаг. Тэгвэл Д.Мөнхбат эх орондоо ирсэн хойноо халдвар авсан тухайгаа фэйсбүүкээр дамжуулан нийтэд мэдээлсэн.

Хамгийн сүүлд тэрбээр МҮОНТВ-д коронавирусний халдвар авснаа хэрхэн мэдсэн, ямар шинж тэмдэг илэрсэн, ямар эмчилгээ хийлгэсэн зэргээ хуваалцаж ярилцлага өгсөн юм. Тэгвэл өнөөдөр түүнийг зөрчлийн тухай хуулиар шийтгэхээр болжээ.
