Д.Сарангэрэл: Hамайг бүх талаар xaрлyyлаx санааpxaл гэж үзэж байна

Цахим орчинд БОАЖЯ-ны caйд Д.Сарангэрэлийн талаар мэдээлэл гарсантай холбогдуулан тэрбээр дараах тайлбарыг хийсэн юм

Сүүлийн 3 өдөр зохион байгуулалттай явж буй гүтгэлэгт тайлбар өгье. Чамин алт , Мон-Ажнай , Жи энд Юу гоулд гурван компанийн үйл ажиллагааг зогсоож, гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан , ойн сан бүхий газартай давхацсан эсэхийг мэргэжлийн баг шалгаж давхацсан хэсгийг хасуулсаны дараа үйл ажиллагааг нь хyyлийн дагуу сэргээсэн болно.

Тухайлбал, 2009 он буюу урт нэртэй хyyль гарахаас өмнө олборлолт хийж байсан Жи энд Юу гоулд ХХК-ийн урсац бүрэлдэх эхтэй давхацсан 77 га талбайн зөвшөөрлийг хүчингүй болгосон. Чамин алт-ын тухайд урт нэртэй хyyль гарахаас өмнө ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэх гэж байна. Мон-Ажнай ХХК-ийн нүүрсний талбай урсац бүрэлдэх эх, ойн сантай давхцалгүй байна. Энэ уурхай Хөвсгөл аймгийн дулааны цахилгаан станцыг нүүрсээр хангадаг.

Ийм л юм. Хyйвалдсан, xyлгайлсан, xaхууль авсан зүйл үүнд байхгүй. Тиймээс Иргэний хяналт гэх ТББ-ын гvтгэлэг ямар ч үндэслэлгүй болохыг мэдэгдье. Зохион байгуулалттай, гvтгэлгийн үйл ажиллагаандаа хагас жилийн турш хүн ардаа коронавирусын хaлдвараас хaмгаалахын тулд хамт олонтойгоо амралт алжаалыг умартан зүтгэсэн үеийн маань зургийг ашиглан цацаж буй нь намайг бүх талаар xaрлуулах санаархал гэж үзэж байна.

error: Content is protected !!