Топ Пүүжээгийн гайхуулалт олон бүсгүйчүүдийг дуу алдуулав

Арван жилийн ширээг орхиод удаагүй байхдаа алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж халуун шуугиан тарьж байсан цаг саяхан мэт санагдана. Гэвч тэдний амьдрал насан туршийнх байгаагүй юм.

Нэг л өдөр охиныхоо аавыг ард түмний мисс Д.Ариунцэцэгт алдсанаар Пүүжээ ганц бие ээжийн амьдралд шилжсэн. Топ заяаниа Б.Ганбаяр гэх залууг сонгосон юм.

Тэрбээр өдгөө дөрвөн хүүхдийн ээж болж алдарт эхийн одонтой ээжүүдийн эгнээнд орсон. Бие галбираа яаж ингэж авч яваагаа бүсгүйчүүдэд цахим хуудсаараа дамжуулан чөлөөтэй хэлчихдэг, цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч.

Үүнийхээ хажуугаар уран бүтээлээ хийхээ ч умартахгүй. Иогоор хичээллэж мэргэжлийн багш цолоо хүртэл аваад амжсан. Түүний иогийн дасгалаа хийж буй гэрэл зураг сошиалд түгэж олон бүсгүйчүүдийг дуу алдуулаад байна.

error: Content is protected !!