Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг 19:00 цагт танилцуулна. Энэ үеэр Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон тухайгаа мэдэгдэнэ. Бидний авсан одоогийн мэдээллээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.
