Эрүүл мэндийн салбарынхан сайдаа үлдээе хөдөлгөөнийг өрнүүлж байна

Өргөө амаржих газарт амаржсан эхээс PCR шинжилгээ авахад халдвар илэрсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ рүү хүргэхээр авч явахдаа гадуур хувцасгүй гаргасан нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаy өчигдөр төв талбайд жагсаал болж үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар үүрэгт ажлаасаа чөлөөгдөх өргөдлөө өгсөн билээ.

Тэгвэл өнөөдөр өглөөнөөс эхлэн төв талбайд Эрүүл мэндийн салбарынхан сайдаа үлдээе хөдөлгөөнийг өрнүүлж байна.

error: Content is protected !!