Д.Уранзаяагийн боди төрх

Volume сувгийн захирал Д.Уранзаяаг олон нийт дуучин Укагийн дүү гэдгээр нь сайн мэднэ. Мөн боксчин Н.Төгсцогтын экс гэргий Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Т.Замандын бага охин гэдгээрээ олны хараанд эрхгүй өртсөн.

Тэрбээр ганц бие ээж болоод Э.Энхбаярын хүү Э.Мөнхсүлдтэй олны нүднээс эмээлгүй ил цагаан болзож явсан. Хамгийн сүүлд Б.Билгүүн гэх залуутай болзож байсан ч хосууд харилцаандаа цэг тавьсан гэдэг.

Олны танил болсон цагаасаа хойш үнэтэй брэндээс эхлээд хэд хэдэн рекламанд тоглоод авсан. Тухайлбал, монгол дахь adidas брэндийн нүүр царайгаар ажилладаг.

Анхны нөхрийнхөө хүүг төрүүлэхдээ ихээхэн жин нэмсэн бөгөөд сар ч болоогүй байхдаа дасгал хийж эхэлсэн гэдэг. Үүнийхээ ачаар өмнөх төрхөөсөө илүү гоолигжиж, сайхан бие галбиртай болсон аж.

Өөрийн боди төрхөө нуулгүй ил гаргадаг нэгэн. Сүүлийн үед түүнийг хөтлөгч, найз Санжаагийнх нь ээж бэрээ болгочих гээд гүйж яваа гэх болсон. Х.Мөнхжинтэй дурлалт хосын дүрийг бүтээж клипэн дээр ухаангүй үнсэлцээд авсан түүнийг эргүүлэх эрчүүд олон байдаг бололтой.

error: Content is protected !!