Х.Намуун нийтийн тээврээр зорчжээ

Гавьяат жүжигчин Хүрэлхүүгийн том Намуун анх аавынхаа бүтээлд хамт тоглож олны танил болсон. Жим интернэйшлд нягтлангаар ажиллаж байгаад өөрийн гоо сайхны брэндээ нээж олохоор зориг шулуудсан гэдэг. Ингээд ааваасаа авсан үнэтэй машинаа зарж үүргэвчээ үүрээд хилийн дээс алхаж өнөөгийн охид бүсгүйчүүдийн дунд эрэлттэй Wolersan брэндийн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргажээ.

Шинэ оноор зорилгодоо хүрч таван өрөө байртай болсон тэрбээр өнөөдөр нийтийн тээврээр зорчиж явна. Машинаа зарж бизнес болгосон сүйхээтэй бүсгүй одоо байртай болсон байхад нийтийн унаанд суух нь асуудал биш хэмээн үзсэн бололтой.

error: Content is protected !!