Төр эргүүлсэн хүүг ХҮРЭЛСҮХ гэж нэрлэжээ

Өргөө амаржих газар энэ сарын 20-нд мэндэлсэн эхийг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ нимгэн хувцастай гаргаж, байж боломжгүй хүнлэг бус үйлдэл гаргасанд олон нийт эсэргүүцэн жагссан.

Үүний хүчинд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УОК-ын дарга Я.Содбаатар нар өөрсдийн хүсэлтээр огцорч, удалгүй У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо мэдэгдсэн билээ. Тэгвэл Монголын түүхэнд байгаагүй улс төрийн эргэлтийг авчирсан хүүг эцэг эх нь Хүрэлсүх хэмээн нэрлэжээ.

Энэ талаар хүүгийн нагац ах Миний бие Болдын Энхдалай. Манай гэр бүлд үүссэн зовлонг улс төрт хутган оролцуулж элдэв хэрэг мандах вий гэсэндээ би их хичээж байна. Ах эгч хоёр минь өөрсдөө шийдлээ. Тэд маань өөрийн үзэл бодолтой хүмүүс. Гэхдээ миний бодлоор ийм нэртэй болсноор ард түмнээс уур бyxимдал ирж, эх хүүхэд хоёрт илүү болгоомжлох нийгмийн сэтгэл зүйн даpaмтаас асар их айж байна. Бүгд болдгоороо болох байлгүй дээ. Та бүхэнд үнэн зөвийг ийм байгааг хүргэхээс өөр бодол надад төрсөнгүй. Би Монголын ард түмнээс гэр бүлийнхээ өмнөөс уучлал хүсье. Бас ямар нэгэн улс төрийн нөлөө надад юу ч хэнээс ч ирээгүй болно. Ийм эрхээ эдэлж эрх чөлөөгөө илэрхийлж жагссан залуучуудаар би маш их баярлаж байна гэжээ.

dnn.mn

error: Content is protected !!