П.Анужин: Дээл давхарлах санаа сэдэл, шаардлага надад алга!

Шинэ Засгийн газар төвхнөхөөр зэхэж байгаатай зэрэгцэн шинэ сайд нарын таамгууд цахим орчинд хөврөөд байгаа билээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайдад нэр нь дурьдагдаад буй УИХ-н гишүүн П.Анужин дараах байр суурийг илэрхийлжээ.

Эрүүл мэндийн сайдад өрсөлдөж байна гэх мэдээ хэвлэлээр түгэж байна. Дан дээлтэйгээ төвийг хичээж, цаас бичгээ нухаж сууна, дээл давхарлах санаа сэдэл, шаардлага надад алга!

Хүн бүр дор бүрнээ оногдсоноо тултал хийхийг хичээхэд эх орон их өөр болно! Хууль боловсруулах нилээд олон ажлын хэсэгт ажиллаж байна. Эрүүл мэндийн чиглэлд, Монгол хүн эх орондоо эрүүлжиж, эмээр бус хүнсээр, хаалга хахуулиар бус дүрэм номоор, ая таатай орчинд тав тухтай илаарших ёстой гэж боддог! Бодсоноо үг үсэг болгон хууль журамд шингээхийн төлөө ажиллаж сууна! Бидний ажил яг өнөөдөр талх, бэлэн мөнгө, өмд гутал болоод очихгүй ч маргааш ирээдүйн замыг засах хүчтэй! хэмээн бичжээ.

error: Content is protected !!