Темпо загварлаг авга эгчийнхээ хамт дурсамжаа бүтээжээ

Дуучин Темпог жүжигчин Шүүдэрцэцэгийн эkc гэдгээр нь илүүтэй танина. Тэрбээр Д.Жигжидийн нэрэмжит кино урлагийн дээд сургуулийг зураглаачаар төгссөн байдаг. Гэвч өөрийгөө камерын ард биш урд байх сонирхолтой хүн хэмээдэг билээ.

Бага нас маань ер нь бол их ганцаардмал өнгөрсөн. Аавгүй, ээжгүй өссөн. Ээж маань намайг бага байхад л гадаадад байдаг байсан. Одоо ч гадаадад байгаа. Би эмээ дээрээ өссөн. Иймээс гэр бүлийн халуун дулаан байдлыг мэдэрч өсөөгүй гэж болно.

Багадаа ихээхэн ганцаардмал зожиг хүүхэд байсан. Эмээ маань намайг өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн. Ер нь бол эмээгийн хүүхэд.

Манай эмээ хоёр хүүтэй, хоёр хүүгээ өсгөсөн хүн. Би ач хүү нь яг үнэндээ бол биш. Манай аавын хамгийн том эгч буюу авга эгч маань. Би багаасаа эмээ гэж дуудаад сурчихсан. Эмээ маань насаараа эмнэлэгийн байгууллагад ажилласан алтан гартай сувилагч хүн.

Эмээдээ маш их баярлаж явдаг. Өдий зэрэгт хүрсэн минь эмээгийн минь ач гавьяа хэмээн бага насны дурсамжаа хуваалцаж байв. Ийнхүү Темпо загварлаг нагац эгчийнхээ хамтаар дурсамжаа бүтээж зургаа ийн авахуулжээ.

Магадгүй эмээ дээрээ өсөөгүй бол би одоо энэ дэлхий дээр байхгүй байсан байх гэж боддог. Эмээгийн pose-г харалдаа та нар гэв.

error: Content is protected !!