Жүжигчин Д.Оюунзул: Миний зүрх хайраар дүүрэн болохоор хүчирхэг байдаг

Театрын урлагийн шилдгийг шалгаруулдаг Гэгээн Муза наадмаас 2015 онд Нэг хүний жүжиг төрөлд шилдэг эмэгтэй жүжигчин, 2018 онд Драмын жүжиг төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн чадварлаг жүжигчин Д.Оюунзулыг уншигчид андахгүй. Тэрбээр багаасаа л жүжигчин болохыг мөрөөдөж явсан гэдэг.

Тэрбээр ажлынхаа хажуугаар драмын дугуйлан нээсэн. Хүүхэд, багачуудад хичээл заах эхэндээ хэцүү байсан одоо бол тэднээс аз жаргал, хайрыг илүүтэй мэдрэх болсон гэнэ.

Хүчирхэг эмэгтэй гэж юу ч болсон хөл дээрээ бат зогсож чадах хүнийг хэлнэ байх. Гэхдээ ширүүн дориун, яаж ийж байгаад хийнэ, болгоно гэсэн хүн биш. Сэтгэл зүрхэндээ асар их хайраар дүүрэн хүн юм.

Бүх зүйлийг хайраар харж, сайн сайхнаар бодож чадвал тэр хүн л хүчирхэг нэгэн болно доо. Энэ тийм амар биш. Хүн бүр чадаад байдаг ч зүйл биш гэжээ.

error: Content is protected !!