Топуудыг атгаж, баячуудын эхнэрүүдийг гоёдог Н.Солонго: Худалдаачид амьдаараа оршуулагдлаа, харамсалтай!

Монголын сор болсон топ моделиуд Э.Одгэрэл, Х.Болормаа, Урнаа, Туяамаа гээд өдгөө нэр нь өсөж ява загвар өмсөгчдөөр өөрийн бизнесээ рекламдуулах болсон хатагтай Н.Солонгоог уншигчид таних болсон. Тэрбээр 41 сая төгрөгийн ээмгээр гоёж NAFA | CARARDLI өвлийн загварын шоугоо хийж сошиалд нэлээдгүй шуугианыг тариад авсан билээ.

Тэр бизнест бүдэрсэн ч хөл дээрээ босоод ирдэг чадалтай бүсгүй гэлцдэг. Jordan beauty хэмээх нүүр арчилгааны авсаархан аппаратыг 2000 оны эхээр Н.Солонго монголын бүсгүйчүүдэд таниулж, ёстой л хуйлруулж явсан цаг саяхан. Топуудыг атгаж, баячуудын эхнэрийг гоёдог түүний эрхэлдэг бизнес коронавирусийн улмаас тэг зогсолтод орж худалдаа эрхлэгчид амьдаараа оршуулагдаж байна гэв.

Монголын хэдэн зуун мянган Хувийн хэвшил аж ахуйн нэгж худалдаа эрхлэгчидийн эрх зүй гудамжинд гараад 13-сар боллоо. Бидэнд дахин сэхэх сэргэх боломж байгаа юу? Монгол улс дампуурсан уу? Бид жинхэнэ хөлс хөдөлмөрөөрөө ажил амьдралаа бүтээдэг. Том Жижиг дунд Бизнес эрхэлж байгаа хүн бүр эргэлтийн хөрөнгийн зээлтэй. Гэр орон Ажил амьдралаа Барьцаалж эргэлтийн хөрөнгийн зээлгүй аж ахуйн нэгж гэж байхгүй байх!!!

Худалдааны салбарын үйл ажиллагаа одоо нэгэнт хаалгаа нээсэн ч Эдийн засгийн 00 зогсолт 5-10 жил үргэлжилнэ! Үүнд төр засгийн буруу шийдвэр төрийн албаны халаа сэлгээ туршлагагүй сэтгэлгүй эрх мэдэлтнүүд Улс эх орноо дампууралд оруулж чадлаа. Монголын 3-сая иргэн сэтгэл санааны болон эрүүл мэнд эдийн засгийн хямралд ядуурал дарамтанд орж ажилгүйдэл хэдэн зуун мянгаараа ……нэмэгдлээ.

Ард иргэддээ Анхааруулга санамж сануулга урдчилан өгөхгүйгээр хөл хорио тогтоож Өвчин зовлонгоор далимдуулж ойлгомжгүй бодлогогүй Ард олонд эргэлзээтэй сонин хачин янз бүрийн шийдвэрүүд гаргаснаар түүний золиосонд олон зуун мянган ажил хөдөлмөр эрхлэгч Хувийн хэвшлийнхэн Худалдаачид Амьдаараа оршуулагдлаа! Харамсалтай!

error: Content is protected !!