Дуучин Сэрчмаа: Намайг дapвaйтлaa инээдэг гэдэг үгийг нилээдгүй хүнээс сонслоо

 Хайрын дууч гэдгээрээ нэгэн цагт уянгалаг хоолойгоороо олноо танигдсан уран бүтээлч бол дуучин С.Сэрчмаа юм. Тэрбээр цахим орчинд нэлээд идэвхтэй нэгэн бөгөөд сүүлийн жилүүдэд уран бүтээл гэхээсээ илүү сошиал контентод илүү анхаарлаа хандуулж, тэр хэрээрээ олон дэмжигч, дагагчтай болсон. Харин энэ удаад өөрийнх нь талаар чихний хажуугаар нь өнгөрдөг яриануудыг цахим дэмжигч нартайгаа ийн хуваалцжээ.

Өглөөний мэнд. Намайг ингэж тэгж хувцасладаг, дарвайтлаа инээгээд л гэдэг үгийг нэлээдгүй хэдэн хүнээс сонсож байсан. Фм хөтлөх болсон мөн 25-р твтэй хамтраад Nyambaa Sally’s home контентоо хийгээд нилээд удлаа. Хоёр ч дугаар  хүрсэн байна.

Хүн бүрийн характер сэтгэхүй харах өнцөг өөр. Бид өөрсдийнхөө хүч байгаа бололцоо бүх зүйлээрээ хичээж цаг зав хөдөлмөрөө гаргаж хийж байгаа. Хүний хөдөлмөрийг мэдэхгүй зарим нэгэн хүмүүс наад залуугаа соль, өөр залуу ав! /Ажлын хамтрагч учраас сонгосон/ Яагаад өмнөх Нямбаатай адилхан нэртэйн гэнээ /Тэр хүнийг нэрээ соль гэж хэлэхүү? Чи тэр залуутай суусан юм уу гэнээ / Тэр хүн чинь эхнэр 2хүүхэдтэй/ Чи битий инээгээд бай гэнээ/Ээж ааваас өгсөн зан ааш байна/ Чи битий ийм дуу дуул манай нөхрийг авах санаатай юу гэх мэт алиа пм надруу бичиж дайрч давшилж гутаан доромжилж байгаад хэцүү байна.

Сэли нь бол ер нь 22 жил урлагт зүтгээд Сайн муугаараа зөндөө л доромжлуулаад сэтгэлийн дархлаатай болсон шүү. Уран бүтээлч хүн ямар уран бүтээл дуу кино нэвтрүүлэг гаргарх нь тухайн хүний сонголт. Миний хувьд чадахаараа та бүгдийнхээ дархлааг дэмжих гэж фэйсбүүкийн Sally’group, Sally’s comedy group нээж ажлуулдаг бас энэ нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн минь аливаа зүйлийн араас хэт туульшрахгүй, эерэг байх нь амьдралд аз жаргал авчирдаг гэдэгт би итгэдэг.

Тал аяга стакантай усыг та надад ус байна шүү дээ өөр хүнд ус ч алга гэж харах уу? Тал аяга ус минь дууслаа яана би хатаж үхэх нь гэж харах уу? / энэ таны харах өнцөг! Хэнийг ч битгий доромжил хэнийг ч бүү муул! Урд урдхаа хийж бүтээгээд харц дээгүүр алхалцгаая! Намайг инээхээс өөр боловсролгүй хүүхэн гээд байгаа хүмүүст хэлхэд би нарийн мэргэжилийн сургууль төгссөн магистр юм шүү.  Намайг дэмждэг тоглоом маз ойлгодог бүх эерэг хүмүүстээ хайртай шүү. Өдрийг сайхан амарч өнгөрүүлээрэй! гэжээ.

error: Content is protected !!