Нэг үеийн соёлын тэргүүнүүд

Монголдоо ганц урлагийн мастеруудыг бэлтгэдэг СУИС-ийг төгссөн нэгэн үеийн одоогийн соёлын тэргүүний ажилтнуудын залуу түүх өгүүлсэн гэрэл зургийг сонирхуулж байна. Гэрэл зураг дээр Орхидос-ын хойдын эхийн дүрээрээ олны танил болсон Г.Отгонцэцэг.

Тэрбээр драмын театраасаа гарч АНУ-д мэргэжлээ дээшлүүлээд эх орондоо ирсэн. Тус теарт түүний орон зай үгүйлдсээр буй. Гадаадад суралцаж байхдаа хүүтэй болж бүл нэмсэн билээ. Үл таних эмэгтэй киноны нээлтийн үеэрээ тэрбээр 2011 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялааж байв.

Дээрх гэрэл зураг дээрх халзан толгойтой бүсгүй бол Т.Хулан. 2009 онд ийн үсээ хусаж имижээ өөрчилж байсан удаатай. Түүнийг өдгөө найруулагч Д.Галбаярын эхнэр гэдгээр нь илүүтэй мэднэ. Учир нь жүжигчин Хулан нэртэнгүүд олонтай. Нөхрөөр нь түүнийг ялгадаг аж.

Өдгөө гурван хүүхдийн ээж болсон. Бусдын л адилаар драмын театраас ажлын гараагаа эхэлж, олон үзэгчдийг байлдан дагуулж явсан үе түүнд бий. Харин одоо дэлгэцийн бүтээлд л тоглож яваа.Соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм шагналын эзнээр драмын теарт байхдаа тодорч байлаа.

Топ Д.Пүрэвсүрэн, Дуучин Лхагваа, Жүжигчин Г.Нарансолонго, Д.Одбаяр, Цэнд-Аюуш, Т.Бархүү, Дуучин, жүжигчин М.Мягмар нар хэдийнээ үзэгч, сонсогчийнхоо хайр хүндэлтгэлийг хүлээсэн олны танилууд болсон. Пүүжээ алдарт эхийн одонт ээж болсон ч урлаг, загварын тайзнаасаа буугаагүй гялалзаж яваа. Харин Цэнд-Аюуш тв коктейлд нэгэн үе нэр хүндээ өсгөсөн. Ээж болоод хэсэг сураг алдарсан бол сүүлийн үед олон ангит кинонд харагдах болжээ.

error: Content is protected !!